Friday, November 2, 2012

41 долоо хоногтой ургийн хөгжил

Одоо таны хүүхэд ойролцоогоор 50 гаруй см, бараг 3628 гр бараг болсон. Тэр тухтай байгаа ч үүрд таны дотор оршин сууж чадахгүй шүү дээ. Хэрвээ ирэх долоо хоногт төрөхгүй бол таны хүүхдийн аюлгүй байдлын төлөө эмч тантай албадан гаргах талаар ярилцсан байхаа. Ихэнх эмч нар таны төрөх хугацаа 2 долоо хоногоор хэтэрвэл цааш хүлээлгэдэггүй. Учир нь ийм байдал нь танд болон таны хүүхдэд хүндрэл учрах эрсдэлийг нэмэгдүүлдэг.Ойролцоогоор эмэгтэйчүүдийн 5-6 % нь 3 болон түүнээс дээш долоо хоногоор илүү тээлттэй төрдөг байна. 42 долоо хоногтой, түүнээс хойш төрж буй хүүхдүүд  арьсны хуурайшилттай, илүү жинтэй төрдөг байна. Ингэж илүү хугацаанд тээх нь саванд халдвар орох боломжийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь таны хүүхдэд аюултай байж мэдэх ба мөн амьгүй ураг төрөх эрсдэл бий болгодог. Мөн түүнчлэн төрөхийн хүндрэл эх хүүхэд 2 т учрах эрсдэл нэмэгддэг ба өөрөө төрөхөд үтрээний гэмтэл авах магадлал өндөр. Та хийсвэр хийх аргаар төрөх магадлал 1 дахин нэмэгддэг байна.

No comments:

Post a Comment